Хэвлэх DOC Татаж авах
ЖИЛИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ, АШГИЙН ХУВААРИЛАЛТЫГ НӨХӨН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

ЖИЛИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ, АШГИЙН ХУВААРИЛАЛТЫГ НӨХӨН БАТЛАХ ТУХАЙ


1992 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 28



Улсын банкны 1990 оны жилийн тайлан тэнцлийг Монгол улсын Банкны хуулийн 21, 26 дугаар зүйл, Улсын Бага Хурлын даргын 1992 оны 39 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын банкны 1990 оны санхүүгийн жилийн тайлан тэнцлийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний үлдэгдлийг 103602774109 төгрөг 84 мөнгөөр, ашгийг 117579141 төгрөг 02 мөнгөөр тус тус нөхөн баталсугай.


2.Улсын банкны 1990 оны ашгийг дор дурдсанаар хуваарилсныг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвшөөрсүгэй:


а/дүрмийн санд -15000000 төгрөг;
б/урт хугацаатай зээлийн санд    -40000000 төгрөг;
в/нийгмийн хөгжлийн санд -5419141 төгрөг, 02 мөнгө;
г/улсын төсөвт         -57160000 төгрөг.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ