- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Ж.БАТМӨНХ АГСНЫ АР ГЭРИЙН АХУЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Ж.БАТМӨНХ АГСНЫ АР ГЭРИЙН АХУЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 11
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын төрийн тэргүүн агсан Ж.Батмөнхийн эхнэр Авирмэдийн Дариймаад дараахь тэтгэмж, тусламж олгохоор тогтоосугай:
1/ахуй хангамжид нь зориулж өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны хөлс /халаалт, ус, СӨХ, кабель гм/, цахилгааны болон гэрийн утасны нийт төлбөрийг төрөөс олгох;
2/сар тутам сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох;
3/ биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж 5 сая /таван сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.
/Дээрх 1 дэх хэсгийг 2006 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.Энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг төсвийн зохих хэсгээс жил бүр гаргаж байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг 1998 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A