Хэвлэх DOC Татаж авах
Ж.БАТМӨНХ АГСНЫ АР ГЭРИЙН АХУЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1998 ОНЫ 11 ДҮГЭЭР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Ж.БАТМӨНХ АГСНЫ АР ГЭРИЙН АХУЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1998 ОНЫ 11 ДҮГЭЭР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2006 оны 04 сарын 20 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 27



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Ж.Батмөнх агсны ар гэрийн ахуй хангамжийн тухай Улсын Их Хурлын 1998 оны 11 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


“1. Монгол Улсын төрийн тэргүүн агсан Ж.Батмөнхийн эхнэр Авирмэдийн Дариймаад дараахь тэтгэмж, тусламж олгохоор тогтоосугай:


1/ахуй хангамжид нь зориулж өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны хөлс /халаалт, ус, СӨХ, кабель гм/, цахилгааны болон гэрийн утасны нийт төлбөрийг төрөөс олгох;


2/сар тутам сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох;


3/ биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж 5 сая /таван сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.”


2. Энэ тогтоолыг 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ