Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 75



Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 65600 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 43000 төгрөгөөр тус тус баталсугай. /Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./


2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалинг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол, "Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

/Улсын Их Хурлын 2004 оны 15 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./