Хэвлэх DOC Татаж авах
НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН\

ТОГТООЛ

 

1997 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын 23-ны өдөр                                                                                                          Дугаар 474                                                                                                                         хот

 

НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР

ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Нөхөрлөл,компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нөхөрлөл, компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…үүсгэн байгуулагчдын боловсруулсан төслийг нийтэд /нээлттэй/ санал болгож, хувьцааны захиалга авах аргаар байгуулагдсан хувьцаат компани болон түүний хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд чөлөөтэй худалдах, өөрөөр хэлбэл, бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд санал болгохгүйгээр худалдах эрхтэй байна. Нийтэд /нээлттэй/ санал болгож хувьцааны захиалга авах аргаар байгуулагдсан хувьцаат компани нь зөвхөн нийтэд худалдахаар хувьцаа гаргаж болно.

2.Нөхөрлөл, компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “… хязгаарлагдмал хүрээнд /хаалттай/ цөөн тооны этгээдээс хувьцааны захиалга авах аргаар байгуулагдсан хувьцаат компани болон түүний хувьцаа эзэмшигч хувьцаагаа худалдах бол Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн компаний бусад хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд санал болгоно. Хэрэв энэхүү саналын дагуу компаний бусад гишүүд санал болгосон хувьцааг худалдан аваагүй бол хувьцааг нийтэд чөлөөтэй худалдаж болох бөгөөд энэ тохиолдолд уг компани “нээлттэй” болно.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

 

                                                ШҮҮГЧ                                   Н.НАМСРАЙЖАВ