A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их хурлын гишүүн Г.Төртогтохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Н.Ганбямбыг Аюулгүй байдал, гадаад бодлогын; Г.Төртогтохыг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ