A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 10

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвийн Дашдоржийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дүрзээгийн Одхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Хаянхярвааг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Лүймэдийн Гансүх, Дүрзээгийн Одхүү нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Ламбааг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулгыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ