A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Яйчилын Батсуурь, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригт нарыг тус тус сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ