Хэвлэх DOC Татаж авах
Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай


2010 оны 12 сарын 24 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 75



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дагвадоржийн Очирбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаяр нарыг тус тус сонгосугай.


2.Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН


ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ