Хэвлэх DOC Татаж авах
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай


1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот 


Дугаар 28



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгалийн бүс, бүслүүрийн иж бүрдэл, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон амьтан, ургамал бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай:


1/Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэр дэх Ноёнхангай, Хатанхангай орчмын газар нутгийг Ноёнхангайн байгалийн цогцолборт газар болгох;


2/Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо, Хэнтий аймгийн Баян овоо сумын хилийн зааг дахь Тосон, Хулстай нуур орчмын газар нутгийг Тосон-Хулстайн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян овоо сумын хилийн зааг дахь Хар ямаат, Түмэнцогт уул орчмын газар нутгийг Хар ямаатын, Дорнод аймгийн Гурванзагал, Хэрлэн, Сэргэлэн сумын хилийн заагийн Яхь нуур орчмын газар нутгийг Яхь нуурын байгалийн нөөц газар тус тус болгох.


2.Ноёнхангайн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг хавсралтын ёсоор баталсугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ