A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 91

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Эрдэнийн Бат-Үүлийг Хууль зүйн байнгын хорооны, Гомбожавын Занданшатарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны, Лувсанвандангийн Болд, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Эрдэнийн Бат-Үүлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Лувсанвандангийн Болдыг Хууль зүйн байнгын хорооны, Гомбожавын Занданшатарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ