


Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2009 оны 4 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 30
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Санжаасүрэнгийн Оюуныг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төсвийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Дангаасүрэнгийн Энхбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
