Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2008 оны 09 сарын 19 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 18



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүн Лүймэдийн Гансүхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболд, Халтмаагийн Баттулга нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Ламбаа, Цэндийн Нямдорж нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Норовын Алтанхуяг, Лувсанвандангийн Болд нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.


2.Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.


3.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ