A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 42

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /гаалийн тарифын хувь хэмжээг өөрчлөн тогтоох эрх/

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд импортлох хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн: улаанбуудайн гурил, хөх тарианы гурил, улаанбуудай-хөх тарианы гурил; гоймон; цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, хөц будаа; элсэн чихэр; ургамлын тос, цөцгийн тос, маргарин; ногоон цай; гахай, шувууны мах /шинэ, хөргөсөн, хөлдөөсөн/, загасны мах /шинэ, хөргөсөн, хөлдөөсөн, хатаасан, давсалсан, утсан/-ны гаалийн тарифын хувь хэмжээг өөрчлөн тогтоох эрхийг Засгийн газарт олгосугай.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН