Хэвлэх DOC Татаж авах
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай


2011 оны 01 сарын 20 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 04



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумын нутгийг дамнан орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумын нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ