Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ


2006 оны 04 сарын 20 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 26



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгаль орчны экологийн тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Өвөрхангай, Архангай аймгуудын зааг нутагт орших Орхоны хөндий, түүний орчмын газар нутгийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын сав газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт орших Даян Дээрхийн орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.


/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/


2. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газруудын хилийн заагийг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


/Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/


МОНГОЛ УЛСЫН


ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ