A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАМЫН-ҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

"Замын-Үүд" чөлөөт бүс байгуулах тухай

Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн "Замын-Үүд" чөлөөт бүс байгуулсугай.

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2."Замын-Үүд" чөлөөт бүсийн газрын хэмжээг 900 га-аар тогтоож, хилийн заагийг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

/Энэ тогтоолд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/