A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 46

Төрийн ордон. Улаанбаатар хот

ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль бий болгож түүний тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ