A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1999 оны 6 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Импортын барааны гаалийн албан татварын тухай" Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24, "Импортын зарим бараанд гаалийн албан татвар тогтоох тухай" 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4.Энэ тогтоолын хавсралтын 02, 04, 07, 08, 16, 19, 20, 21, 22 дугаар бүлгийн 22.01, 22.02, 22.09 дэх зүйл,  25, 26, 27, 27, 35, 39, 40, 41, 42, 43, 44,  48, 49, 51, 56, 57, 61, 62, 63, 64, 68, 69, 70, 87, 94 дүгээр бүлэгт заасан хязгаарт багтаан холбогдох барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т олгосугай.

/Энэ заалтад "26, " гэсний дараа "27, " гэж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./

/Энэ заалтад "26, " гэсний дараа "27, " гэж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар тогтоолоор нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/Энэ тогтоолын хавсралтад 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дүгээр тогтоол, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоол, 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоол, 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоол, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоол, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр тогтоол, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тус тус орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав/