A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИ ТУХАЙ


1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 44



Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1)Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх;


2)Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судлах.


2.Хуулийг тайлбарлан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ