A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Комиссын дарга:

-Хууль зүйн байнгын хорооны дарга

Орлогч дарга:

-ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

Нарийн бичгийн дарга:

-ШШБЕГ-ын дарга

Гишүүд:

-Улсын Их Хурлын гишүүн

-Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд

хорооны дарга

-УДШ-ийн Ерөнхий шүүгч

-Улсын ерөнхий прокурорын орлогч

-Ерөнхийлөгчийн хуулийн асуудал эрхэлсэн

зөвлөх

-Монголын Өмгөөлөгчдийн холбооны

Ерөнхийлөгч

-Нийслэлийн Засаг даргын орлогч

-Эрүүгийн цагдаагийн газрын дарга

-ЭМНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

-Гэгээрлийн яамны төрийн нарийн бичгийн дарга

2.Комисст даалгах нь:

1/Өршөөл үзүүлэх ажлыг Монгол Улсын хуулийн дагуу 2000 оны 7 дугаар сарын 28-ны дотор багтаан гүйцэтгэж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;

2/Өршөөл үзүүлэх тухай энэ хуулийг бүх ялтанд тайлбарлан таниулах, хорих газраас суллагдаж байгаа хүмүүсийг орон нутагт хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах.

3.Хорих газраас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ