Хэвлэх DOC Татаж авах
Комисс байгуулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Комисс байгуулах тухай


2009 оны 07 сарын 09 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 53



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:


Комиссын дарга:


Х.Жекей -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн


байнгын хорооны дарга


Орлогч дарга:


Г.Баясгалан -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга


Нарийн бичгийн дарга:


Д.Батжаргал -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын


дарга


Гишүүдэд:


Д.Загджав -Улсын Их Хурлын гишүүн


Х.Тэмүүжин -Улсын Их Хурлын гишүүн


Д.Батсайхан -Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч


Ч.Мөнхбат -Улсын ерөнхий прокурорын орлогч


Б.Баатарзориг -Нийслэлийн Засаг даргын орлогч


Б.Пүрэвням -Монголын өмгөөлөгчдийн холбооны


ерөнхийлөгч


Г.Аюурзана -Ерөнхийлөгчийн Тамгын газрын уучлал


хариуцсан референт


С.Ганбат -Эрүүгийн цагдаагийн газрын дарга


2. Өршөөл үзүүлэх ажлын дүнг 2009 оны 8 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Комисс / Х.Жекей /-т даалгасугай.


3.Цагдан хорих төв, хорих анги болон баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.


4.Энэ тогтоолыг 2009 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ