- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 9-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 34
Дипломат албаны тухай хуулийн 6.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь салбарыг Гадаад хэргийн сайдын батлагдсан төсвийн багцад багтаан Консулын газар болгон өөрчлөн байгуулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A