Хэвлэх DOC Татаж авах
КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 05 сарын 26 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 44



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Дэлхийн гаалийн байгууллагаас 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Киото хотноо баталсан Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Конвенцид Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар / М.Энхболд /-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ