A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 02 сарын 24 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 21

КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1930 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр Конвенц, 1957 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталсан Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар Конвенцид нэгдэн орсныг тус тус соёрхон баталсантай холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР