A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 39

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны тооллогыг удирдан зохион байгуулах улсын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Комиссын дарга:

1/ Монгол Улсын Ерөнхий сайд

Комиссын орлогч дарга:

2/ Үндэсний статистикийн газрын дарга

Гишүүд:

З/ Батлан хамгаалахын сайд

4/ Гадаад харилцааны сайд

5/ Дэд бүтцийн хөгжлийн сайд

6/ Сангийн сайд

7/ Хууль зүйн сайд

8/ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд

Нарийн бичгийн дарга:

9/ Үндэсний статистикийн газрын дэд дарга

2.Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогыг тогтоосон хугацаанд нь чанартай явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг комисс /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

З.Энэ тогтоолыг 1999 оны 6 дугаар сарын 1О-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ