A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСАД 2000-2004 ОНД ОРУУЛЖ БОЛОХ ЦАГААЧ ИРГЭДИЙН ТОО, БҮТЭЦ, БАЙРШЛЫН ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2000-2004 онд оруулж болох цагаач иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2. Монгол Улсад 2000-2004 онд жил бүр оруулж болох цагаач иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

1/ Оросын Холбооны Улсын харъяат иргэн 30-аас дээшгүй;

2/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харъяат иргэн 30-аас дээшгүй;

3/ бусад орны харъяат иргэн 40-өөс дээшгүй.

3. Монгол Улсад 2000-2004 онд жил бүр оруулж болох цагаач иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

1/ Улаанбаатар хотод 50-аас дээшгүй;

2/ Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 3-аас дээшгүй;

3/ бусад аймагт 2-оос дээшгүй.

/Гэр бүлээрээ ирсэн цагаач иргэдэд тэднийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3 дахь заалтын 1, 2, 3-т заасан хязгаарлалтыг хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР