A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 47

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг 2010 оны 10 дугаар сарын эхний хагаст тэмдэглэхээр тогтоосугай.

2.Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3.Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэхийг ажлын хэсэг /Г.Батхүү/-т үүрэг болгосугай.

4.Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд шаардагдах зардлыг Улсын Их Хурлын 2010 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргахыг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ