A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 33

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэлийн орлогыг 1,431,875.4 /нэг их наяд, дөрвөн зуун гучин нэгэн тэрбум, найман зуун далан таван сая, дөрвөн зуун мянга/ сая төгрөгөөр, зарлагыг 1,746,616.9 /нэг их наяд, долоон зуун дөчин зургаан тэрбум, зургаан зуун арван зургаан сая, есөн зуун мянга/ сая төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ