A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 41

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2008 оны улсын төсвийн гүйцэтгэлийн орлогыг 1,463,943,717.4 /нэг их наяд, дөрвөн зуун жаран гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, долоон зуун арван долоо аравны дөрвөн мянга/ мянган төгрөгөөр, зарлагыг 1,745,484,297.4 /нэг их наяд, долоон зуун дөчин таван тэрбум, дөрвөн зуун наян дөрвөн сая, хоёр зуун ерэн долоо аравны дөрвөн мянга/ мянган төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ