Хэвлэх DOC Татаж авах
МОНАКОГИЙН ХАНТ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНАКОГИЙН ХАНТ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ


2008 оны 05 сарын 22 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 44



Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Монакогийн Хант Улстай дипломат харилцаа тогтоосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН