Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН 2005 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2005 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 06 сарын 14 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 52



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 24.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М. Энхболд/-т даалгасугай:


1/ судалгааны болон төрийн бус байгууллагатай хамтран төсвийн


төлөвлөлт, төсвийн зарлагын гүйцэтгэлд мэргэжлийн судалгаа, шинжилгээг хийх, төсвийн зардлын шинжилгээг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр төрд нийлүүлсэн эцсийн бүтээгдэхүүний тоо, чанартай нь холбон дүгнэлт хийж, жил бүрийн улсын төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх;


2/ төрийн албаны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, төрийн албаны удирдах албан тушаалтны орон тоо, зардлыг хямдруулах, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан хаагчдыг төрийн албан хаагчид хамруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах;


3/ төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн


бус байгууллагаар гүйцэтгүүлэх замаар төсвийн зардал хэмнэх арга, хэлбэрийг өргөжүүлэх;


4/ хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, түүнийг үр ашигтай


төсөл, арга хэмжээнд төвлөрүүлэн зарцуулах;


5/ хүн амын шилжилт, хөдөлгөөний улмаас төвлөрөл ихсэж байгаа хот, суурингуудад сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барих, өргөтгөх арга хэмжээ авах;


6/ эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцооны уялдаа, зохицуулалтыг сайжруулах .


2. Монгол Улсын 2005 оны төсвийн жилийн зарлагаас давсан орлого буюу төсвийн ашиг 47.0 тэрбум төгрөгийг Засгийн газраас Монголбанкинд төлөх зээлийн төлбөрт зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т зөвшөөрсүгэй.


3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо /З.Энхболд/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ