Хэвлэх DOC Татаж авах
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ  ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ  ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2005 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 26-ны өдөр                                                                                                             Дугаар 46                                                                                                                             хот

 

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ

ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ

ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх заалтыг нэг мөр ойлгох явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсгийн “… хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, … нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэсэн заалтын “хэлмэгдэгч” гэдэгт энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.2., 5.1.3.-т заасан бүх хэлмэгдэгчийг хамааруулах бөгөөд тэдгээр нь нас барсан бол гэр бүлийн гишүүд нь 1 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор авах эрхтэй гэж ойлговол зохино.

2.Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсгийн “…бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэдгийн “ бусад хэлмэгдэгч” гэдэгт энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.3.-т заасан хэлмэгдэгч нь өөрөө амьд сэрүүн байгаа бол 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор авах эрхтэй гэж ойлговол зохино.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.БАТДЭЛГЭР

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Ц.АМАРСАЙХАН