A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР ТӨРӨӨС ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР ТӨРӨӨС ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсад нийгмийн дэг журам

хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийн "Хоёр" дахь хэсгийн долдугаар заалтын "хүчирхийлэлтэй" гэсний дараа "болон согтуурах явдалтай" гэж нэмсүгэй.

2.Мөн хэсгийн арван нэгдүгээр заалтыг хоёр тусдаа заалт болгон дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"-Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх талаар олон нийтийн байгууллага, иргэдээс гаргасан санал, хийж байгаа ажлыг төр дэмжин тусална.

-Үндэсний уламжлалт соёл, хүмүүнлэг ёс заншлыг сэргээх нь нийтийн дэг журам хангах төрийн бодлогын нэг үндсэн чиглэл байх болно".

ДАРГА Н.БАГАБАНДИ