


МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР ТӨРӨӨС ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 32
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсад нийгмийн дэг журам
хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийн "Хоёр" дахь хэсгийн долдугаар заалтын "хүчирхийлэлтэй" гэсний дараа "болон согтуурах явдалтай" гэж нэмсүгэй.
2.Мөн хэсгийн арван нэгдүгээр заалтыг хоёр тусдаа заалт болгон дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"-Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх талаар олон нийтийн байгууллага, иргэдээс гаргасан санал, хийж байгаа ажлыг төр дэмжин тусална.
-Үндэсний уламжлалт соёл, хүмүүнлэг ёс заншлыг сэргээх нь нийтийн дэг журам хангах төрийн бодлогын нэг үндсэн чиглэл байх болно".
