Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР ТӨРӨӨС ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ТАЛААР ТӨРӨӨС ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ


1992 оны 10 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 29



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1."Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг баталсугай.


2."Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх талаар үндсэн чиглэлд тодорхойлсон эдийн засаг, нийгэм, эрх зүйн цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх;


2/Өмч хувьчлах тухай хуулийн биелэлтийг шалгаж илэрсэн зөрчил, дутагдлыг засаж залруулах арга хэмжээ авч, дүнг Улсын Их Хурлын 1993 оны хаврын чуулганд танилцуулах.


3.Харьяа нутаг дэвсгэртээ нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудад зөвлөмж болгосугай.


4."Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийн дагуу тус тусын эрхлэх асуудлын хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх сахилга, дэг журам бэхжүүлэх ажлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороотой хамтран зохицуулж, хяналт, шалгалт хийж байхыг бусад Байнгын хороодод даалгасугай.


5.Улсын Их Хурлаас "Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, 1992 оны намрын чуулганд оруулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.


6.Энэ тогтоолын хавсралтад заасан хуулиудын төслийг Улсын Их Хурлын 1992 оны намрын чуулганаар тэргүүн ээлжинд хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг холбогдох Байнгын хороодод даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ