Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН 1992 ОНЫ ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 1992 ОНЫ ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ


1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 26



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Үнэ, тариф, валютын ханшийн өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын 1992 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн орлого, зарлагын зөрүүг нэмэгдүүлэхгүйгээр Монгол Улсын 1992 оны төсвийн орлого, зарлагын болон улсын төсвөөс орон нутгийн төсөвт тэгшитгэх, орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан авах хөрөнгийн хэмжээнд зохих зохицуулалт хийхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй.


2.Төсвийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулах, төсвийн өмнө иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагын үүднээс тус улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нийт иргэн, аж ахуйн нэгж орлогын мэдүүлэг хөтөлж татварын тооцоо, төлбөрөө өөрсдөө тодорхойлон гүйцэтгэх журам тогтоож мөрдүүлэх арга хэмжээг 1992 онд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ