A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1998 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль"-ийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Шүүхээс бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цагаатгагдсан /Цагаатгах ажлыг эрхлэх улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын тогтоол, шийдвэрээр цагаатгагдсан, түүнчлэн МАХН, төрийн захиргааны болон бусад байгуулагын шийдвэрээр улс төрийн шалтгаанаар нутаг заах, ажил, албан тушаалаас нь халах, бага цалинтай ажилд шилжүүлэх, сургууль, аспирантураас хасах зэрэг арга хэмжээг урьд оногдуулсан шийдвэрээ хүчингүйд тооцсон/ хүмүүст нөхөх олговор олгох асуудлыг шүүх шийдвэрлэхдээ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хүнийг цагаатгасан тухай заалтыг шийдвэртээ заавал оруулна. Харин тухайнхүнийг энэ хуулийн дагуу прокурорын тогтоол, шүүхийн тогтоол, магадлалаар урьд нь нэгэнт цагаатгасан бол ийм заалтыг давхардуулан оруулахгүй.

2.Энэхүү хуулийн 8 дугаарзүйлийн 8.2 дугаар зүйлд заасан "гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын шийдвэрийг гомдол гаргагч Улсын Дээд шүүхэд давж заалдах эрхтэй" гэсний дагуу гарсан гомдлыг Дээд шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, давж заалдах журмаар мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг улсын Дээд шүүхэд гаргана" гэдгийг Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахьхэсгийн 3 дугаар заалтын "хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг Дээд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтын ёсоор Дээд шүүхийн нэг шүүгч анхан шатны журмаар тус тус хянан шийдвэрлэж байхаар ойлгон хэрэгжүүлнэ.

3.Дээд шүүхийн анхан шатны журмаар гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдлыг Дээд шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, Дээд шүүхийн давж заалдах шатны журмаар гаргасан магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

4.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Нөхөх олговрыг нэг удаа олгоно" гэсэн заалтыг нөхөх олговрыг эрх бүхий хүнд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэмжээгээр тухайн хүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан тоогоор бус зөвхөн ганц удаа олгоно гэж ойлгоно. Харин нэг гэр бүлээс хэд хэдэн хүн хэлмэгдэн цагаатгагдсанбол нөхөх олговрыг хэлмэгдэн цагаатгагдсан хүн бүрийн тоогоор олгоно гэж ойлговол зохино.

5.Гадаад улсын шүүхээр буюу өөр бусад байгууллагаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгах,түүнд нөхөх олговор олгох асуудлыг тухайн улсын хууль тогтоомж /жишээлбэл, ОХУ буюу хуучин ЗСБНХУ-д хэлмэгдсэн хүмүүсийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай ОХУ-ын хууль, "улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотойгоор хууль бусаар хураан авсан буюу бусад аргаар эзэмшлээс нь гаргасан эд хөрөнгийг иргэдэд буцаан олгох, түүний үнийг нөхөн төлөх буюу мөнгөн нөхөх олговор олгох тухай дүрэм"/-оор зохицуулна. Тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр, харин гадаад улсад хэлмэгдсэн хүний эд хөрөнгийг манай улсын зохих байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хураасан бол түүнд нөхөх олговрыг энэ хуулийн дагуу олгоно.

6.Нөхөх олговрыг хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүний, хэрэв нас барсан бол хуулийн 10.1.2-т зааснаар хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхрийн, эдгээр хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.3-т зааснаар төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн, дээрх хүмүүс байхгнүй бол хуулийн 10.1.4-т зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээгийн нь нэхэмжлэлийг үндэслэн дараалал харгалзан олгоно.

7.Хуулийн 10 дугаар хэсгийн 10.1.2 дахь хэсгийн "Хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг хэлмэгдэгчтэй гэрлэснээ албан ёсоор бүртгүүлсэн эхнэр буюу нөхөр нэхэмжлэл гаргах эрх эдэлнэ гэж ойлгоно. Харин 1951 оноос өмнөх гэр бүлийн хувьд гэрлэснээ бүртгүүлсэн гэрчилгээ шаардахгүй боловч Гэр бүлийн хуулийн 4 дүгээр зүйлийн "Гэрлэгсэд энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гэрлэснээ нотолбол анх гэрлэсэн хугацаагаар гэрлэлтээ бүртгүүлэх эрхтэй" гэх заалтын дагуу гэрлэлтээ хууль ёсоор нөхөн бүртгүүлсэн байж болно. Хэрэв хэлмэгдсэн хүн 1951 оноос өмнө хэд хэдэн удаа гэрлэж байсан бол хамгийн сүүлд хамт амьдарч байсан эхнэр буюу нөхрийг хууль ёсны гэр бүл гэж үзэн нэхэмжлэх эрхийг эдэлнэ гэж ойлговол зохино. Түүнчлэн хэлмэгдэгчийн түрүүчийн болон сүүлд сууж байсан эхнэрээс нь төрсөн буюу тэр хугацаанд үрчилж авсан хүүхэд нэгэн адил нэхэмжлэх эрх эдэлнэ.

8.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-д заасан "Хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нэхэмжлэх эрхтэй" гэдэгт хэлмэгдсэн этгээд цаазаар авахуулсан, хоригдон мөрдөгдөж байхдаа буюу шоронд ял эдэлж байхдаа нас барсан, түүнчлэн хорих ял эдэлж суллагдсаны дараа нас барснаас хойш хуанлийн 10 сарын дотор төрсөн хүүхдийг хамааруулан ойлгоно.

9.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.4-т заасан "…ач, зээ" гэдэгт: хэлмэгдэгчийн хүү буюу охиноос гарсан хүүхдийг хамаарууна.

10.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "Энэ зүйлийн нэг дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно" гэдгийг 10.1.3-т заасан төрсөн болон үрчилж авсан хүүхэд тус бүрт, хэрэв эдгээр хүүхдээс нэг нь ч байхгүй бол 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нарт дараалал харгалзах зарчмыг нэгэн адил баримтлан тэнцүү хувиар олгохыг ойлгоно.

11.Энэхүү хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг… Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана" гэдгийг Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хэлмэгдэхээс өмнө авч байсан дундаж хөлсийг, ажилгүй байсан хугацаагаар, хэрэв бага цалинтай ажил хийж байсанбол зөрүүг бага цалинтай ажил хийж байсан хугацаагаар бодож олгоно гэж ойлгоно. Гэхдээ нөхөх олговрыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тухайн хүний ажиллаж байгаад халагдсан буюу бага цалинтай ажилд шилжсэн байгууллагаас, тухайн байгууллага татан буугдсан буюу эрх, үүргийг залгамжлан авсан байгууллага байхгүй бол энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмаар сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасгаас гаргуулан олгоно.

12.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.1 дүгээр заалтын "энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэний хууль боолн Хөдөлмөрийн хуулийн дагуу хохирлыг нь нөхөн төлсөн байвал нөхөх олговрыг олгохгүй" гэснийг шүүхийн шийдвэрээр улсын төсвөөс болон буруутай байгууллагаас хохирлыг нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэмжээгээр буюу түүнээс илүү хэмжээгээр нөхөн олгосон байхыг хэлнэ. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан "БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 119 дүгээр зарлигт заасны дагуу хохирлыг нь тухайн үеднөхөн төлсөн" гэсэнд дээрх зарлигийн хүрээнд Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 18, 31, 32 дугаар захирамж болон Сангийн яамны сайдын тушаалаар улсын төсвөөс бэлэн мөнгөөр буюу эд хөрөнгөөр олгосон бүх төрлийн төлбөрийг оруулан ойлговол зохино. Харин зарлиг болон шүүхийн шийдвэрээр энэ хуульд заасан хэмжээнээс бага төлбөр нөхөн гаргуулсан бол Засгийн газраас тогтоосон итгэлцүүрээр он бүрээр тооцож зөрүүг олгоно. Харин бусад байгууллагаас буалтгүй тусламжийн хэлбэрээр олгосон мөнгө, эд хөрөнгө нь төрийн сангаас олгож буй нөхөх олговрын дүнд хамаарахгүй. /УДШ-ийн 1999 оны 394 тогтоолоор хүчингүй болгосон/

13.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан "хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ" гэдгийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд бүр харилцан сайн дурын үндсэн дээр тохиролцсон болох нь тэдний гарын үсэг нотариатчаар батлан гэрчлэгдсэн байхыг хоцорсон бол ноогдох хувиа нөхөн олговор авсан этгээдээс жич нэхэмжлэн авах эрхтэй байна.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГНЯМ