A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 29

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД 2005-2008 ОНД ОРУУЛЖ БОЛОХ ЦАГААЧ ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО, БҮТЭЦ, БАЙРШЛЫН ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2. Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

2.1. Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

2.2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

2.3. бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

3. Монгол Улсад 2005-2008 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

3.1. Улаанбаатар хотод 50-иас дээшгүй;

3.2. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 3-аас дээшгүй;

3.3. бусад аймагт 2-оос дээшгүй.

/Гэр бүлээрээ ирсэн цагаач гадаадын иргэдэд тэднийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3.1, 3.2, 3.3-т заасан хязгаарлалтыг хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН