A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 47

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2006 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хавсралтаар зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2006 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг баримтлахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Ц.Дамиран/, Төсвийн байнгын хороо /Р.Бадамдамдин/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ