Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 41



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.”Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.


2.Дараахь ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:


1/Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцон Монгол Улсын тухайн жилийн төсөвт тус тус тусгаж байх;


2/энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тухайн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээ болон аймаг, нийслэлийн хэмжээгээр гаргаж, үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үндсэн үзүүлэлт болгох;


3/хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын тухайн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хоёр жил тутам гаргаж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж байх;


4/хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, биелэлтэд нь хяналт шинжилгээ хийх Yндэсний хөтөлбөрийн хороог Ерөнхий сайдын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй байгуулж ажиллуулах.


3.Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тус тусын эрхлэх үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх, энэ талаар төр, Засгийн газрын болон нутгийн удирдлагатай харилцан хамтын ажиллагааг өргөтгөн идэвхжүүлж ажиллахыг төрийн бус болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР