A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИЙ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙГ БҮРТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИЙ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн үйлдвэрчний эвлэлүүдийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон зарим зүйл, хэсгийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн 3.41дүгээр зүйлийг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор" гэдэгт Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа буюу оролцож байсан иргэд аливаа зөвшөөрөл авалгүй гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдсэнийг ойлгоно.

2.Хуулийн 41дүгээр зүйлд заасан "Үйлдвэрчний эвлэлийг бүртгэх" гэдэгт үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан болзол хангасан өөрөөр хэлбэл "тусгайлан эзэмшсэн эд хөрөнгөтэй, өөрийнхөө нэрийн өмнөөс эд хөрөнгийн ба түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бус эрх олох, үүрэг бий болгох, шүүхэд нэхэмжлэгч хариуцаж байж чадах" шаардлага хангасан үйлдвэрчний эвлэлүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг ойлгоно.

3.Хуульд заасан хуулийн этгээдийн шаардлага хангаагүй Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн үйлдвэрчний эвлэлүүдийн анхан шатны холбооны бүтэц, зохион байгуулалтын эгж болон улсын бүртгэлд бүртгүүлж болно. Тухайлбал сумын нутаг дэвсгэрт буюу томоохон аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгжүүдэд зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явууж байгаа үйлдвэрчний эвлэлүүд нь тухайн сумын буюу аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны зохион байгуулалтын нэгж болон улсын бүртгэлд бүртгүүлж болно.

4.Үйлдвэрчний эвлэлүүд, түүний дотор бүтэц, зохион байгуулалтын нэгж болон багтсан үйлдвэрчний эвлэлүүд улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хэрэв үйлдвэрчний эвлэлүүд холбоонд нэгдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн бол бүтэц, зохион байгуулалтын нэгжийг нэгтгэн бүртгүүлсэн болон түүний бүтэц, зохион байгуулалтын нэгж болон бүртгүүлсэн үйлдвэрчний эвлэлүүд хамтран хариуцлага хүлээнэ.

5.Мөн хуулийн 41дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан "Үйлдвэрчний эвлэлийн дүрэм" гэдгийг үйлдвэрчний эвлэлүүд бүр өөрийн дүрэмтэй байхыг ойлгоно. Хэрэв үйлдвэрчний эвлэлүүд нь өөрийн тусгай дүрэмтэй байх шаардлагагүй бөгөөд нэгдэн орсон холбооны дүрмийг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн бол улсын бүртгэлд бүртгүүлэхдээ энэ тухай бүх гишүүдийн буюу тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг өргөдөлд хавсаргана. Энэ тохиолдолд Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн дүрмийг тухайн Үйлдвэрчний эвлэлүүдийн дүрэмд тооцох бөгөөд тухайн үйлдвэрчний эвлэлүүд уул дүрмийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Хэрэв үйлдвэрчний эвлэлийг шинээр байгуулахдаа холбооны дүрмийг бүх гишүүдийн болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн бол энэ зүйлд заасны нэгэн адил дүрэмтэйд тооцно.

6.Хэрэв Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн, холбооны салбар нэгж болон үйлдвэрчний эвлэлийн эвлэлүүдийн холбоодын дүрмийг өөрийн дүрэмд тооцон бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй бол хууль тогтоомжид заасан болон болзлыг бүрэн хангасны үндсэн дээр бие даан улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ