A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2005 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Нэг. Монгол Улсын 2005 оны төсвийн хүрээний мэдэгдлийг дор дурдсан үзүүлэлт, хувь хэмжээгээр зөвшөөрсүгэй:

1. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн доод хэмжээ, хувь 6.0

2. Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлтийн дээд хэмжээ, хувь 5.0

/ДНБ-д эзлэх хувиар/

З. Төсвийн нийт орлогын доод хэмжээ 41.4

4. Төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 46.0

5. Төсвийн урсгал тэнцлийн доод хэмжээ 7.1

6. Төсвийн алдагдлын дээд хэмжээ -4.6

7. Хөрөнгө оруулалтын зардлын дээд хэмжээ 5.9

8. Төсөвт байгууллагад ажиллагчдын цалингийн нийт

сангийн дээд хэмжээ 8.2

Хоёр. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2005 оны төсвийн төслийг боловсруулахдаа эдгээр үзүүлэлтүүдийг баримтлахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай. .

Гурав. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/, Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/ -нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР