A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2004 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2, 25.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдлийг дор дурдсан үзүүлэлт, хувь, хэмжээгээр зөвшөөрсүгэй:

1.1.дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн доод

түвшин /зэрэгцүүлэх үнээр/ 5.3 хувь

1.2. хэрэглээний үнийн индексийн дээд түвшин

/ оны эцэст/ 5.0 хувь

1.3. гадаад валютын цэвэр албан нөөцийн доод хэмжээ

/7 хоногийн импортоор/ 18.5

/ДНБ-д эзлэх

хувиар/

1.4. төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлын

эзлэх хувийн жингийн дээд түвшин -5.4

1.5. төсвийн орлогын эзлэх дундаж түвшин 37.3

1.6. татварын орлогын эзлэх дундаж түвшин 29.3

1.7. төсвийн зарлагын эзлэх дээд түвшин 43.3

1.8. төсвийн урсгал зардлын эзлэх дээд түвшин 31.8

1.9. өрийн үйлчилгээний зардлын эзлэх дээд түвшин 1.3

1.10. эргэж төлөгдөх цэвэр зээлийн эзлэх дээд түвшин 6.3

үүнээс: гадаад цэвэр зээлийн эзлэх дээд түвшин 6.2

1.11. хөрөнгийн зардлын эзлэх дээд түвшин 5.1

үүнээс: дотоод хөрөнгө оруулалтын эзлэх дээд түвшин 3.4

1.12. урсгал тэнцлийн ашгийн эзлэх доод түвшин 4.9

1.13. төсвийн нийт алдагдлын эзлэх дээд түвшин 5.9

2. Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2004 оны Улсын төсвийн төслийг боловсруулах суурь үндэслэл болгохыг Монгол Улсын Засгийн газар /Н. Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР