


МОНГОЛ УЛСЫН 2002 ОНЫ ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 06 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 22
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2002 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн орлогыг 387.685.653,3 мянган төгрөгөөр, зарлагыг 450.680.977,8 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
