A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 6 дугаар сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 43



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг жил бүр тооцож ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.


3.Монголын ард түмний соёлын өв болсон үндэсний бичгээ идэвх чармайлт гарган суралцахыг нийт ард түмэнд уриалсугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ