A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 54

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 8324686 төгрөгөөр тогтоож, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

2 Энэ тогтоолыг 2002 оны 7 дугаар саын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө .

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР