A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрөөс нийгмийн халамжийн талаар нэгдсэн бодлого баримтлах, халамжийн үйлчилгээг цэгцлэх, нэгтгэх арга хэмжээг дараахь чиглэлээр авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай:

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

1/нийтлэг шинж чанартай бүх төрлийн нийгмийн хамгааллын арга хэмжээг Хүний хөгжил санд нэгтгэх чиглэл баримтлах;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2/төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлстэй холбоотой асуудлыг цэгцэлж, Төрийн албаны тухай хуулиар нэгтгэн зохицуулах;

3/нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой нөлөө бүхий хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дэмжих, салбарын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа нийгмийн халамжийн шинж чанартай олон төрлийн арга хэмжээ, хөтөлбөрийг нийгмийн халамжийн бодлогын эрх зүйн нэгдсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээг 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тооцож холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан, 2010 оны 5 дугаар сарын 31-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ