A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 60

Төрийн ордон. Улаанбаатар хот

НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 46 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 12305770 төгрөгөөр тогтоож, уг зардлыг Засгийн газрын хуваарилагдаагүй хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ