A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.1996 оны 3 дугаар сард багтаан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөж байгаа заавар, журмыг уул хуулиудад нийцүүлэх;

2/нийгмийян даатгалын шимтгэлд оногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг баталж мөрдүүлэх;

3/1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тогтоосон дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг шинэчлэн тогтоох.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг уг даатгуулагчид буцаан олгосугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ